Page 10 - Rotary District Conference Programme book 2023
P. 10

ОУР-ын 3450 Дүүргийн 2022-23 оны Захирагч

          Норман Лее




          Эрхэм хүндтэй Зочид, Ротаричууд, Ротарактууд, Гэр бүлийн гишүүд, анд найз нараа,
          Манай Дүүргийн 63 дахь хурал - үгээр илэрхийлж барамгүй гайхалтай байна.
          Цар тахал бидэнд сүүлийн 3 жил Дүүргийн Хурлаа хийж боломж олгоогүй,     тэгээд ч энэ нь маш урт хугацаа байлаа.
          Дүүргийн Хурлын Дарга Фрэнк Чан болон түүний багийнханд энэ өнгөрсөн хугацаанд хүчин чармайлт гаргаж
          амжилттай ажилласанд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.
          Энэ жилийн уриа болох Ротариг Төсөөлцгөөе, Илүү сайхан дэлхий ертөнцийг төсөөлцгөөе гэсэн уриан дор бид
          ХонгКонгийн Аялал Жуулчлалын Зөвлөлөөс үндсэн илтгэгчээ урьсан байгаа. Бидний хамтын ажиллагаа манай хотын
          ирээдүйг улам гэрэл гэгээтэй болгох тийм сайхан боломжуудыг би Ротарид төсөөлөн харж байна.
          Өөр нэг сэтгэл хөдөлгөсөн гайхалтай зүйл бол Монгол, Макао-гоос оролцогчдийн тоо хамгийн өндөр рекорд тогтоож
          байна. Үүнийг би 3450 Дүүрэгт урьд өмнө харж байгаагүй нягт харилцаа холбоо гэж дүгнэж байгаа. Яг энэ мөчөөс
          эхлүүлээд бидний цаашдын холбоо харилцаа ирээдүйд улам илүү тогтвортой бат бөх болно гэдэгт би итгэлтэй байна.

          Энэ жилийн хурал нь дэвшилтэт технологийг онцолж байгаа бөгөөд төсөөллийн эрэл хайгуул, судалгаа
          шинжилгээ хийхийг урамшуулах, түлхэц үзүүлэх зорилготой зохион бүтээгдсэн дүрс боловсруулагч хиймэл оюун
          ухаан байх болно. Маш энгийнээр өөрсдийн бодлыг үгээр илэрхийлэхэд генератор нь нүд булаам урлагийн
          бүтээл бүхий гайхалтай дүрслэлийг боловсруулж гаргах бөгөөд та үүнийг бусад Ротарийн гишүүдтэй хуваалцах
          боломжтой. Энэхүү хиймэл оюун ухааны тусламжтайгаар та өөрийн мөрөөдлийг өвөрмөц, бүтээлч байдлаар
          илэрхийлэх боломжтой байх юм.
          Хөгжөөнт хөтөлбөрийн хувьд эвентийн турш та бүхэн блокчейн оролцооны тэмдэг цуглуулах хөтөлбөрт оролцоно.
          Та бүхний оролцоог хамгийн сүүлийн үеийн НФТ батламжаар шагнах бөгөөд үүгээр зогсохгүй Ротарийн тухай
          олон салбарын мэдлэг мэдээлэлтэй болно. Тиймээс сүүлийн 3 жилийн турш хийж чадаагүй гала оройн хоолондоо
          баяртайгаар уулзахад бэлдээрэй, энэ үдшийг хамгийн сайхнаар өнгөрүүлцгээе.
          Манай Хосуудад зориулсан хөтөлбөр нь зочдыг уйдаахгүй гэдэгт би итгэлтэй байна. Хөтөлбөрийн үйл ажиллагаа нь
          эрэгтэй, эмэгтэй бүгдэд тохиромжтой, гишүүдийн оюуныг хурцалсан, мөн Ротарийн талаар тод томруун танилцуулсан
          арга хэмжээнүүд байх болно. Энэхүү хөтөлбөрт манай 2 дох үеийнхэн оролцож
          байгаад сэтгэл ханамжтай байгаа, магадгүй цаашид Гэр Бүлийн хөтөлбөр гэж
          нэрлэвэл илүү тохиромжтой ч байж магад.
          Бид бүхэнд тулгараад байсан бэрхшээлийг үл харгалзан Дүүргийн 63 дах
          Чуулган маань маш амжилттай болох нь дамжиггүй гэж би хувьдаа итгэж
          байна.








           Норман Лее
           ОУР-ын 3450 Дүүргийн
           2022-23 оны Захирагч









    10
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15