Page 13 - Rotary District Conference Programme book 2023
P. 13

Дүүргийн Нарийн Бичгийн Дарга 63 дахь Дүүргийн Хурлын Дарга

          Фрэнк Чан




          Эрхэм хүндэт Монголын Ротаричууд, Ротарактууд, анд нөхөд өө.
          Дүүргийн 63 дахь хуралд тавтай морил! Энэ жилийн хурал сэдэв бол "Төсөөл" уриан дор болж байгаа
          бөгөөд энэ нь манай Ротаричуудыг уламжлалт зүйлээс илүү сэтгэх, хүсэл мөрөөдлөө бодит болгохын
          тулд Ротарийн нэгдмэл хүчийг ашиглахад түлхэц өгөх зорилготой юм.

          Гурван жилийн урт тахлын дараа бид Макао, Монгол, Хонконг, Гуандун мужийн 3450-р дүүргийн
          Ротаричуудаа дахин нэг дор цуглуулж, гишүүд, клубүүдийнхээ ололт амжилтыг тэмдэглэж, Ротаригийн
          нөлөөг харуулж, мартагдашгүй нөхөрлөлийг бий болгож байгаадаа баяртай байна.

          Энэ жилийн арга хэмжээ нь таны төсөөллийг дэвэргэж, энэхүү хурлыг хосгүй болоод мартагдашгүй
          зүйл болгохын тулд AI урлаг, NFT тэмдэг гэх мэт дэвшилтэт технологиудтай гайхалтай олон тооны
          илтгэгчгээрээ онцлог байгаа.

          3450-р  Дүүргийн  хуралдаа  түүхэн  дэх  хамгийн  өндөр  оролцоотойгоор  дээд  амжилт  тогтоосон
          Монголын Ротаричууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний оролцоо, урам
          зориг энэ чуулганыг үнэхээр гайхалтай болгож байна.

          Дүүргийн 63 дахь хуралд бидэнтэй нэгдэж байгаад баярлалаа. Та бүхэнд урам зориг, нөхөрлөлөөр
          дүүрэн  сайхан  цагийг  энд  өнгөрөөхийг  хүсч  байна.  Бид  бие  биетэйгээ  ярилцаж,  боломжийг
          эрэлхийлэхэд энэхүү хурал нь таныг Ротаригаар дамжуулан илүү сайхан ертөнцийг төсөөлж, бүтээхэд
          түлхэц болно гэж найдаж байна.


















           Таны Ротарийн анд,







           Фрэнк Чан
           Дүүргийн Нарийн Бичгийн Дарга
           63 дахь Дүүргийн Хурлын Дарга









                                                                                                                   13
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18